OpenAI компани ChatGPT хэрэглэгчдэд зориулан дуут тэмдэглэл хөтлөх, яриаг бичвэрт хөрвүүлэх үйлдлийг эрс сайжруулж буйгаа зарлалаа. Өмнө нь 10 минутаар хязгаарлагддаг байсан бичлэгийн хугацааг цуцалснаар урт хэмжээний яриаг ямар нэг тасалдалгүйгээр шууд бичвэр болгон буулгах боломжтой болж байна.

Бодит цагийн шууд буулгалт

Шинэчлэлийн хүрээнд хэрэглэгч үгээ хэлэх зуур хиймэл оюуны загвар яриаг бодит цаг хугацаанд таньж, дэлгэц дээр шууд бичвэр болгон хөврүүлдэг боллоо. Өмнө нь яриаг эхлээд бүрэн бичиж дууссаны дараа сервер рүү илгээж хөрвүүлдэг байсан бол одоо хоцрогдолгүйгээр нүдэн дээр бичигдэх тул алдааг тэр дор нь засах боломж бүрдэж байна.

10 минутын хязгаар түүх болов

Ажил хэрэгч хүмүүс болон оюутнуудын хувьд урт хурлын тэмдэглэл, лекцийг тасалж бичих хүндрэл бүрэн арилав. Хэрэглэгчид хүссэн хугацаагаар яриагаа бичүүлж, дараа нь уг бичвэрээсээ гол санааг хураангуйлуулах, асуулт асуух зэргээр ChatGPT-ийн чадварыг өдөр тутмын ажилдаа гүнзгий хэрэглэх бүрэн нөхцөл бүрдлээ.