БНСУ-ын нэр хүндтэй The Korea Times (koreatimes.co.kr) сонинд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Сингапурын Үндэсний Их Сургуулийн (NUS) ерөнхийлөгч, математикч, профессор Тан Энг Чай (Tan Eng Chye) онцгой ярилцлага өглөө. Түүний гол сануулга: "AI бол гайхалтай туслах хэрэгсэл. Гэвч хүний өөрийн сэтгэн бодох үндсэн процессыг AI-д аутсорсинг хийж (даатгаж) огт болохгүй."

Профессор Тан ярилцлагадаа: "Өнгөрсөн зуунд оюутнуудыг мэдээлэл цээжилж, зөв хариулт гаргаж ирэхэд сургадаг байв. Өнөөдөр тэр ажлыг AI секундийн дотор хийж байна. Тиймээс өнөөгийн хүний үнэ цэнэ нь 'Зөв бөгөөд гүн асуулт тавих чадвар' (Formulating the right question) болон гарч ирсэн хариултыг логик үндэслэлээр шүүн тунгаах чадвар дээр л тогтоно" хэмээн тайлбарлав.

"Хэрэв та өөрийн дүгнэлтийг хийлгүйгээр AI-ийн бэлэн текстийг хуулж л сурвал, та оюуны булчингаа ашиглахаа больж буй тамирчинтай адил болно. Бид оюутнуудаа алгоритмын хэрэглэгч биш, алгоритмыг шүүгч байлгах ёстой." — Профессор Тан Энг Чай

The Korea Times-д мэдээлснээр NUS их сургууль уламжлалт гэрийн даалгавар эссег халж, оронд нь оюутан багштайгаа нүүр тулан мэтгэлцэх аман шалгалт болон AI-ийн алдаатай гаргаж ирсэн кодыг олох практик шалгалтуудыг нэвтрүүлж эхэлжээ.