The Korea Times сонины нийтлэлд дурдсанаар, Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны яам (MSIT) улсын хэмжээний "Үндэсний Бүрэн Эрхт Хиймэл Оюун" (National Sovereign AI) загвар бүтээх төслийн анхны төлөвлөгөөгөө дахин шалгаж, томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлжээ.

OpenAI, Microsoft, Google компаниуд жилдээ 50-80 тэрбум долларыг дата төв, GPU кластерт зарцуулж байгаа нөхцөлд 1-2 тэрбум долларын төрийн хөрөнгө оруулалтаар тэдэнтэй дүйцэх ерөнхий суурь загвар бүтээх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдгийг Солонгосын эдийн засагчид сануулж эхэлсэн байна.

Шинжээчдийн зөвлөснөөр, БНСУ нь загвар хөгжүүлэлтийн уралдаанд бус, харин хиймэл оюуныг тэжээх HBM санах ой, NPU чипний дизайн, үйлдвэрлэлийн давуу тал дээрээ бүх анхаарлаа хандуулах нь дэлхийн AI зах зээлд өөрийн байр сууриа илүү бататгах гарц гэж дүгнэж байна.