Илон Маск болон түүний xAI баг хиймэл оюуны тооцоолох дэд бүтцийн дээд амжилтыг тогтоож, Grok 3 загвараа дэлхийд танилцууллаа. Мемфис хотноо байгуулсан 100,000 ширхэг Nvidia H100 GPU-тэй "Colossus" суперкомпьютер дээр сургагдсан энэхүү загвар нь чадварын хувьд одоогийн тэргүүн загваруудтай эн зэрэгцлээ.

Jensen Huang (Nvidia гүйцэтгэх захирал) онцлохдоо: "Ихэвчлэн 100,000 GPU-тэй дата төвийг байгуулахад 3-4 жил зарцуулдаг. Харин Илон Маскийн баг үүнийг ердөө 122 хоногт хийж дуусгасан нь инженерийн гайхамшиг юм" гэж мэдэгдсэн. Энэхүү хурдны ачаар Grok 3 маш богино хугацаанд сургалтаа дуусгаж чаджээ.

Grok 3 нь өөрийн бодолтын горим болох Think Mode-ийг ажиллуулах үедээ X тавцан дээр секунд тутамд нийтлэгдэж буй дэлхийн үйл явдлууд, шинжээчдийн сэтгэгдлийг шүүн тунгааж, үйл явдлыг 360 градусын өнцгөөс тайлбарладаг. Энэ нь бусад зөвхөн хуучин сургалтын дата дээр түшиглэсэн загваруудаас давуу чанарыг олгож байна.