Microsoft AI салбар өөрсдийн бие даасан суурь загварын судалгааны хүрээнд MAI-Base-2 хэмээх шинэ тэргүүлэх загварынхаа анхан шатны сургалтыг (frontier pre-training) бүрэн дуусгаснаа албан ёсоор зарлалаа.
MAI-Base-2 нь нийт 80 тэрбум идэвхтэй параметр (80B active parameters) бүхий архитектуртай бөгөөд Microsoft-ийн дотоод сорилуудаар одоо байгаа бүх нээлттэй жинтэй (open-weight) суурь загваруудыг ардаа орхисон байна. Одоогоор тус загвар нь зөвхөн Pre-training шатаа дуусгаад байгаа бөгөөд Post-training (RLHF, зааварчилгаа дагах болон аюулгүй байдлын тохируулга) дууссаны дараа нийтэд нээлттэй болох юм.
Энэхүү зарлалын хүрээнд Microsoft компани зөвхөн OpenAI-д найдах бус, GitHub Copilot болон VS Code-д зориулсан MAI-Code-1.1-Flash, бага хоцрогдолтой ярианы MAI-Voice-2.1, дуунаас текст рүү хөрвүүлэх MAI-Transcribe-2, гүнзгий логик эргэцүүллийн MAI-Thinking-1 болон MAI-Image-2.6 зэрэг бүрэн цогц экосистемийг бүрдүүлж буйгаа харууллаа.




