Нийгмийн сүлжээний алгоритмууд хэрэглэгчийн өмнөөс юу үзэхийг нь шийддэг "хар хайрцаг" байсан үеийг өөрчлөхөөр Meta компани Facebook-т "Your Algorithm, Your Words" (Таны алгоритм, Таны үгээр) хэмээх хиймэл оюуны удирдлагын горимыг нэвтрүүллээ.
Шинэчлэлийн тусламжтайгаар хэрэглэгчид Facebook болон Reels дээр ямар сэдвийн контент илүү их эсвэл бага харахыг хүсэж байгаагаа хиймэл оюунд шууд өөрийн үгээр (natural language prompt) бичиж өгөх боломжтой болсон байна. Жишээлбэл, тодорхой хобби, шинжлэх ухааны мэдээ эсвэл спортын төрлийг нэмж, хүсээгүй сэдвүүдээ хасахад Facebook-ийн Ranking System буюу эрэмбэлэлтийн систем нь хэдэн долоо хоног хүлээлгүйгээр бодит цагийн горимд (real-time) шууд өөрчлөгдөнө.




