Утсанд ирж буй банкны хуурамч мэдэгдэл, илгээмжийн төлбөр болон хуурамч (phishing) холбоостой луйврын (scam) мессежүүд улам нарийсаж буй энэ үед Google компани Android хэрэглэгчдэд зориулан Circle to Search функц дотроо хиймэл оюуны шуурхай шалгуурыг нэвтрүүллээ.
- Удаан дараад дугуйлах: Ямар ч SMS эсвэл мессежийн апликейшн дотор сэжигтэй зурвас ирсэн үед дэлгэцийн доод хэсгийг удаан дарж
Circle to Search-ийг идэвхжүүлээд, тухайн мессежийг хуруугаараа тойруулан зурна. - AI Overview шинжилгээ: Google-ийн хиймэл оюун ухаан мессежийн үг хэллэг, яаралтай төлбөр шаардсан сэтгэл зүйн дарамт, сэжигтэй домен хаяг зэрэг улаан дохионуудыг (red flags) хормын дотор шинжилж, луйвар мөн эсэхийг дүгнэн дараагийн авах арга хэмжээг зөвлөдөг байна.




