Орчин үеийн компаниуд арав гаруй өөр AI агент болон олон арван SaaS хэрэгсэл зэрэг ашиглах болсноор тэдгээрийг хооронд нь болон багийн гишүүдтэй хэрхэн уялдуулах вэ гэдэг том сорилттой тулгарч байна. Тэгвэл Quinn Leng (@quinn_leng) энэ долоо хоногт хүмүүс, агентууд болон хэрэгслүүдийг нэг дээвэр дор нэгтгэдэг Kylon хэмээх анхны Company Harness платформыг танилцууллаа.

Kylon орчинд олон хүн болон олон AI агент нэг чат суваг дотор зэрэг харилцан ажиллаж буй байдал.
// Kylon орчинд олон хүн болон олон AI агент нэг чат суваг дотор зэрэг харилцан ажиллаж буй байдал.

Kylon нь Slack эсвэл Discord-той төстэй нэгдсэн мессежийн систем боловч түүн дотор зөвхөн хүмүүс бус, компанийн бүх AI агентууд бие даасан гишүүн мэт оролцож, хүмүүстэй болон бусад агенттайгаа шууд харилцдаг:

  • Бүх тэргүүлэх агентуудын дэмжлэг: Codex, Claude, Devin, Hermes, Gemini CLI, OpenClaw, Muse, Instinct, Grok Bot, Dots, Perplexity Computer, Cursor, Antigravity, Microsoft Autopilot, Cline, Replit Agent, Lovable, v0 зэрэг бүх агентыг нэг сувагт урьж ажиллуулна.
  • 150+ SaaS ба Дэд бүтцийн холболт: GitHub, Slack, Linear, Supabase, Vercel, Databricks, Notion, Figma, Stripe, Snowflake, Jira, ElevenLabs, Seedance, Midjourney, Flux зэрэг хэрэгслүүдийг шууд холбож, агентууд хоорондоо контекст алдалгүйгээр ажлаа дамжуулан гүйцэтгэдэг байна.
Kylon платформд холбогддог 150 гаруй AI агент болон технологийн хэрэгслүүдийн экосистем.
// Kylon платформд холбогддог 150 гаруй AI агент болон технологийн хэрэгслүүдийн экосистем.