Тоглоомын салбарт өрнөж буй хоёр дахь том дуулиан бол Fortnite болон Unreal Engine-ийг эзэмшигч Epic Games компанийн гүйцэтгэх захирал Tim Sweeney-ийн хийсэн албан ёсны мэдэгдэл байлаа.
Tim Sweeney өөрийн X хуудсаараа дамжуулан: "Бид Epic дээр хиймэл оюуны дээд зэргийн хурдасгалд (maximum AI acceleration) зориулан багаж хэрэгслээ шинэчлэхээр хөгжүүлэгчдээ дахин хуваарилж, асар том эргэлт (huge pivot) хийж байна. Үүний зорилго нь цөөн хүнээр хуучин ажлаа нугалах биш, харин энд байгаа хүн бүрд ИЛҮҮ ИХ, ИЛҮҮ ЧАНАРТАЙ зүйл бүтээх боломж олгож, үр өгөөжийг нь Unreal Engine ашигладаг бүх багуудад хүргэх явдал юм" хэмээн мэдэгджээ.
Тоглоомын салбарын хэрэглэгчдийн хүрээлэл хиймэл оюуны эсрэг хамгийн хатуу байр суурьтай байсаар ирсэн тул уг мэдэгдэл сэтгэгдэл хэсэгт ширүүн шүүмжлэлтэй тулгарсан байна. Гэвч салбарын шинжээчдийн дүгнэж буйгаар тоглогчид тоглоомын арын код (backend/engine code) хиймэл оюунаар бичигдэхийг удалгүй хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй бөгөөд харин тоглоомын зураг, 3D дүр, дууны эффект болон жүжигчдийн дуу оруулалтыг (voiceovers) хүний оролцоогүй хиймэл оюунаар орлуулахад л хамгийн ихээр бухимддаг болохыг онцолжээ.




