Сүүлийн долоо хоногуудад нийгмийн сүлжээгээр хөгжүүлэгчид хиймэл оюун ухаан болон reverse-engineering (урвуу инженерчлэл) хэрэгслүүд ашиглан Minecraft болон Grand Theft Auto (GTA) тоглоомуудыг хооронд нь нэгтгэж, GTA-ийн хотоор Minecraft-ийн дөрвөлжин баатрууд гүйлдэж буй, эсвэл Counter-Strike-ийн тусгай хүчнийхэн Tony Hawk-ийн тэшүүр унан гулгаж буй галзуу туршилтууд (mashups) асар их хандалт авч байна.
The Verge агентлагийн мэдээлснээр, Microsoft компани энэхүү хөдөлгөөнийг хориглохын оронд албан ёсоор дэмжиж, Xbox-ийн дэргэдэх туршилтын шинэ нэгж болох Xbox Labs-ийг байгуулжээ. Энэхүү нэгж нь:
- AI-Powered Game Decompiling: Хуучны тоглоомын төхөөрөмжийн тоглоомуудын хоёртын (binary) кодыг хиймэл оюуны тусламжтайгаар эх код руу нь задлан (decompilation), орчин үеийн PC болон шинэ үеийн Xbox руу төрөлх (native) порт болгон хөрвүүлэх;
- Emulation & Game Mashups: Дэвшилтэт
emulationболон AI кодчилол ашиглан өөр өөр тоглоомын механик бүтцүүдийг хооронд нь нэгтгэх, шинэ төрлийн харилцан үйлдэлт (interactive) тоглоомын боломжуудыг үүсгэх чиглэлд төвлөрөн ажиллаж байна.




