10-р сарын 4-нд OpenAI-ийн инженерийн удирдагч Tibo (@thsottiaux) "Дараагийн 28 өдрийн турш бид өдөр бүр Codex болон Work хэрэглэгчдэд бодит сайжруулалт авчрах нэг шинэ зүйл гаргана, эс бөгөөс тоолуурыг тэглэж Full Reset хийнэ" хэмээн амласан билээ. Гэвч энэхүү аяны хоёр дахь долоо хоног (5-аас 11 дэх өдөр) нь нэг чухал дэвшил болон олон маргаантай алхмуудаар дүүрэн өнгөрлөө.
Долоо хоногийн хамгийн бодит бөгөөд өндөр ач холбогдолтой өөрчлөлт нь 7 дахь өдөр гарсан GPT-6.1 Sol загварын анхдагч контекст уртын тэлэлт байв:
- 272K-аас 500K руу (~80% өсөлт):
CodexболонChatGPT Workорчинд ашиглах үеийн анхдагч (default) контекст цонхыг 272,000 токеноос 500,000 токен болгон нэмэгдүүлэв. - Compaction буюу контекст хураангуйлалтыг багасгах: Урт хугацааны програмчлалын ажлын горимуудын үед контекст дүүрч, өмнөх нарийн ширийн мэдээллүүд хураангуйлагдан гээгддэг асуудлыг энэхүү 500K босго эрс бууруулж байна. Хэрэглэгчид хүсвэл тохиргоог гараар өөрчилж, GPT-6.1 Sol-ын дээд хязгаар болох 1 сая (1M) токен хүртэл өсгөх боломжтой.
Үлдсэн өдрүүдийн хувьд OpenAI-ийн баг 6, 8, 10 дахь өдрүүдэд ямар ч шинэ зүйл гаргаагүй тул гурван удаа Reset зарласан байна. Харин 9 дэх өдөр нь ChatGPT болон Codex ширээний компьютерийн апликейшны дискэн дээр төлөв хадгалах хэмжээг 60 хувиар багасгасан оновчлол, 11 дэх өдөр нь "Selected model is at capacity" гэх серверийн ачааллын алдааг багасгахын тулд тооцоолох хүчин чадлаа (compute) нэмсэн тухай зарлажээ. Хөгжүүлэгчдийн зүгээс "Серверийн энгийн найдвартай ажиллагаа болон дискний алдаа засах (bug fix) нь 28 өдрийн нээлтийн аяны гол мэдээ байх ёсгүй" хэмээн хүчтэй шүүмжилж байна.




