OpenAI компани 28 өдрийн шинэчлэлийнхээ 5 дахь өдөр ChatGPT Dots системдээ хэрэглэгчдийн удаан хүлээсэн хоёр шинэ боломжийг нэмлээ.
Өмнө нь хэрэглэгчид өөрийн тусгайлсан Dot агентыг зөвхөн компьютерийн (Desktop) апликейшн дээр эхэлж үүсгээд, дараа нь гар утаснаасаа ашиглах боломжтой байсан. Тэгвэл шинэ хувилбараар iOS болон Android үйлдлийн систем дээрх ChatGPT апликейшн дотроос шинэ Dot-ыг эхнээс нь шууд үүсгэж, зааварчилгаа болон үүргийг нь тохируулах боломжтой боллоо.
Хоёр дахь чухал шинэчлэл нь OpenAI Codex болон хэрэглэгчийн хувийн Dot хоорондын шууд холболт юм. Хөгжүүлэгчид Codex дээр код бичиж байх явцдаа тодорхой дэд даалгавар эсвэл баримт бичгийн боловсруулалтыг өөрийн Dot руу шууд даалгаж (delegate), хоёр агент хоорондоо мэдээлэл солилцон зэрэг ажиллах боломж бүрджээ.




