OpenAI Developers баг Codex орчны Pro багцын хэрэглэгчдэд зориулсан Composer Predictions хэмээх шинэ туршилтын (beta) функцийг нэвтрүүллээ. OpenAI-ийн дотоод туршилтын явцад инженерүүдийн хамгийн их таашаал хүртсэн боломжуудын нэгээр нэрлэгдсэн уг функц нь хөгжүүлэгчийн команд (prompt) бичих хурдыг эрс нэмэгдүүлдэг.
Хэрэглэгч Codex-д команд өгч, загвар хариултаа гаргасны дараа систем таны өмнөх харилцааны түүх, кодчиллын хэв маяг болон тухайн даалгаврын логик дарааллыг шинжлэн таны дараагийн бичих гэж буй команд (prompt)ыг урьдчилан таамаглаж, мессеж бичих талбарт (composer) бүдэг текстээр бэлэн бичиж өгдөг. Хэрэв таамаглал зөв байвал хэрэглэгч ганц товч дараад л дараагийн алхмаа шууд гүйцэтгэх боломжтой.




