OpenAI компанийн хувьд ChatGPT-г зөвхөн нэг цонхтой апликейшн байлгах үе дуусав. Компани шинээр Space, Pages, Slides хэрэгслүүдийг танилцуулж, ажлын байрны бүхэл бүтэн оффисын экосистемийг бий болголоо.

Хэрэглэгчид одоо ChatGPT дотор хамтран ажиллах Space нээж, баримт бичгийг Pages дээр боловсруулан, хиймэл оюуны тусламжтайгаар шууд Slides танилцуулга бэлтгэх боломжтой боллоо. Мөн Vercel, Notion, Figma зэрэг алдартай үйлчилгээнүүд рүү "Log in with ChatGPT" товчоор шууд нэвтрэх боломж бүрдсэн нь ChatGPT-г интернэтийн нэгдмэл таних систем (OAuth provider) болгон хувиргаж байна.

Шинэ хэрэгслүүдээс гадна OpenAI захиалгын шатлалдаа томоохон өөрчлөлт оруулав. Шинээр сарын 500 ам.долларын үнэтэй Pro 500 төлөвлөгөөг танилцуулж, Plus багцаас 25 дахин их лимит олгохоор тогтоожээ. Гэвч үүнтэй зэрэгцэн хуучин сарын 200 ам.долларын Pro эрхийн лимитийг 20x-ээс 10x болгон хоёр дахин бууруулсан нь эрчимтэй ашигладаг мэргэжлийн хэрэглэгчдийн дунд хүчтэй эсэргүүцэл үүсгээд байна.