Дэлхийн санхүүгийн зах зээлийн гол анхаарал хиймэл оюуны Anthropic компани руу чиглэлээ. Financial Times болон Bloomberg-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, Anthropic-ийн IPO гаргах урьдчилсан баримт бичгүүд хөрөнгө оруулагчдад танилцуулагдаж эхэлжээ.

Хэрэв тус компани төлөвлөсөн үнэлгээгээрээ олон нийтэд хувьцаагаа санал болговол дэлхийн санхүүгийн түүхэнд анх удаа 2 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр IPO хийсэн анхны стартап болох юм. Энэ нь Apple, Microsoft зэрэг аварга компаниудын олон арван жилийн турш хүрсэн түвшнийг хэдхэн жилийн дотор давж буй явдал болно.

Anthropic-ийн уг итгэл найдварын цаана томоохон байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн API гэрээний асар их өсөлт байгаа аж. Amazon, Google зэрэг стратегийн түншүүдээс гадна дэлхийн олон мянган корпорацууд Claude модел дээр өөрсдийн дотоод системийг ажиллуулж эхэлсэн нь орлогын бодит урсгалыг баталгаажуулж байна.