Өмнөд Солонгосын AI Times Korea-ийн мэдээлснээр, олон улсын зах зээлд нэр нь түгсэн Солонгосын тэргүүлэгч стартап Upstage жижиг хэлний загварын (sLM) шинэ үе болох Solar Mini 4-ийг албан ёсоор зарлаж, 'Pro' болон 'Mini' гэсэн хоёр чиглэлт стратегийг зах зээлд баримтлахаа зарлав.

Байгууллагууд үнэтэй GPT-4 эсвэл Claude ашиглахын оронд өөрсдийн компьютер дээр сүлжээгүй (offline) горимд ажиллаж, мэдээлэл гадагш алдагдахаас сэргийлдэг sLM загваруудыг илүүд үзэж байгаа нь Upstage-ийн энэхүү бүтээгдэхүүний амжилтын үндэс болж байна.